Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

Байгалийн ухааны нэгдмэл агуулгын ХОЁРДУГААР ОЛИМПИАД

Байгалийн ухааны нэгдмэл агуулгын ХОЁРДУГААР ОЛИМПИАД

Байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл агуулгын олимпиад өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гарагт боллоо. Хоёр дахь жилдээ манай аймагт болж буй эл олимпиадыг "Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн"-гийн тэргүүн Б.Бат-Эрдэнэ санаачилж, зохион байгуулсан юм. Олимпиадад энэ удаад 19 сургуулийн 90 гаруй төгсөх ангийн сурагч оролцсон байна. Олимпиадын дүнг тусгай программаар уншуулж 20 минутын дотор гаргасан байна. Дүн гарахад олимпиадын тэргүүн байрт Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн сурагч Н.Нармандах 86 оноогоор тэргүүн байр эзэлжээ.

Хоёрдугаар байрт Лаборатори наймдугаар сургуулийн сурагч Н.Дөлгөөн 76 оноогоор, ТИС-ийн ахлах сургуулийн сурагч Д.Уртнасан 72 оноогоор гуравдугаар байр эзэлжээ. Шагналт дөрөвдүгээр байрт ТИС-ийн ахлах сургуулийн сурагч З.Чинзориг 71 оноогоор шалгарсан байна. Тэргүүн байрт шалгарсан сурагчдыг зохион байгуулагчдын зүгээс 1 сая төгрөгөөр шагнасан бол хоёр, гуравдугаар байр эзэлсэн сурагчдыг 700-500 мянган төгрөгөөр байлжээ. Шагналт байрыг сурагч 200 мянган төгрөгийн урамшуулал хүртсэн байна.

Энэ олимпиадын нэг онцлог нь сурагчдаа бэлдэж оролцуулсан сургуулийн ЗАН-үүдийг шалгаруулдаг уламжлалтай. Нөгөө талаар сурагчдын олимпиадад авсан оноогоор шилдэг ЗАН-үүдийг шалгаруулж 200 хүртэлх мянган төгрөгөөр урамшуулдаг. Хоёр дахь удаагийн олимпиадын шилдэг ЗАН-ээр гавьяат багш Д.Мэнджаргал ахлагчтай ТИС-ийн Ахлах сургуулийн ЗАН шалгарав. Хоёрдугаар байрт "Билэгт өргөө" сургууль, Д.Бат-Эрдэнэ захиралтай Лаборатори наймдугаар сургуулийн ЗАН, Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн ЗАН-үүд хоёр, гуравдугаар байр болон тусгай байрт шалгарчээ.


Гуравдугаар сарын сүүлчээр ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар хөвгүүд газар зүй, түүхийн хичээлээр л охидыг илүүрхсэн гэдэг нэгэн сонирхолтой нийтлэл хэвлэл мэдээллээр гарсан. Өөрөөр хэлбэл, төгсөх ангийн хөвгүүд түүх, газар зүйгээс бусад хичээлээр охидынхоо ард байдаг, сурлага амжилтаараа тэднийг гүйцдэггүй гэсэн байна. Гэтэл энэ удаад манай аймагт байдал шал эсрэгээрээ байгааг Байгалийн ухааны нэгдмэл олимпиадын дүн харуулж байна. Энэ олимпиадын дүнгээс харвал эхний дөрвөн байрт дандаа хөвгүүд шалгарсан байна. Тэд энэ удаад охидоос хол илүүгээ харуулж Эрдэнэтийн хөвгүүд юм дуулгана шүү гэдгээ нотоллоо. Өнгөрсөн онд болсон энэ олимпиадын эхний гурван байрт охидууд шалгарч байсан түүхтэй.



Go to top of page