Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

​ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

​ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Жил бүрийн 9 сарын 16-ны өдрийг дэлхий даяар "ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР" болгон тэмдэглэдэг. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, НҮБ-аас тухайн өдрийг "Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр" болгон тунхаглажээ. Өнөөдөр тус протокол, түүний эх конвенц болох Озоны давхаргыг хамгаалах Венийн Конвенц нь 198 орон буюу Дэлхийн бүх улс орон нэгдэн орсон анхны гэрээ юм.


Go to top of page