Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

НОМЫН ДУУ СОНССОН, ОЮУНЛАГ ӨДӨР

НОМЫН ДУУ СОНССОН, ОЮУНЛАГ ӨДӨР

"Бат-Өлзийн Бат-Эрдэнэ сан"-ийн дэргэдэх "Гэрэл асаая" клубийн залуус өнгөрөгч амралтын өдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 21-нд "Залуучуудын ордон"-д цуглаж, номын дуу сонслоо

Тодруулбал, "Илтгэх индрийн ирээдүй" ТББ-ын үүсгэн байгуулагч, хүний нөөц сургалт хөгжил, идэвхжүүлэлтийн мэргэжилтэн, "Гэрэл асаая" хөтөлбөрийн үндсэн сургагч багш Д.Хүрэлбаатар залууст "Өөрчлөлтөд бэлдье", "Хамтын хүчийг ашиглах нь" сэдэвт идэвхжүүлэх сургалт явуулав.

Клубийн гишүүд өмнөх сурсан мэдсэнээ бататгах, зорилго зорилтоо тодорхойлох, нэгнээ дэмжих, хамтрах гээд олон төрлийн арга техникт суралцсан. Улмаар "Гэрэл асаая-1, 2, 3" хөтөлбөрийн залуус хоорондоо танилцах, багаар ажиллаж, давуу талаа мэдэлцэх, чин сэтгэлийн халуун дотно яриа өрнүүлж, дотоод сэтгэлээ нээх өндөр ач холбогдол бүхий үйл ажиллагаа болсон юм.

Мөн сургалт үргэлжлээд клубийн 2022-2023 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, энэ онд хийх ажлын чиглэл саналаа эцэслэн, төлөвлөгөөгөө боловсруулах ажлуудаа ч амжуулаад авсан.


Түүнчлэн, тус өдөр "Бат-Өлзийн Бат-Эрдэнэ сан"-аас санаачлан сургагч багш Д.Хүрэлбаатартай хамтран "Орхон аймгийн Үсчин гоо засалчдын холбоо"-ны гишүүдэд "Та бусдад юу түгээдэг вэ?" сургалт зохион байгуулсан юм.

Сургалтын үеэр багш танхимаас азтай одтой нэгэн бүсгүйд гайхалтай бэлэг барьж, төлөвлөлтийн дэвтрээ, дэвтэр хөтлөх нэг жилийн онлайн сургалтын эрх, 6 удаагийн уулзалт ярилцлага зөвлөгөө мэдээлэл авах, шинэ жилд оролцох урилгатай нь хамт гардуулав. Бодрол ухаарал хайрлаж, мэддэг ч тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй зүйлсээ сонсож, өөрсдөө оролцож, мэдэрч суралцсан хором байсныг сургалтад хамрагдсан үсчин , гоо засалчид онцолж байв.



Go to top of page