Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

Эрдэнэтийн залуучууд явган хүний гарцыг гэрэлтүүлж эхэллээ.

Эрдэнэтийн залуучууд явган хүний гарцыг гэрэлтүүлж эхэллээ.

Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох заалтаар хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй болохыг тодорхойлсон. Монгол улсын хүн амын 60 гаруй хувь нь хот, суурин газар оршин сууж байна. Тус эрхийг хэрэгжүүлэх үүднээс суурин газруудад маш олон ажлуудыг хийж нэн шаардлагатай байдаг. Түүний нэг нь иргэд аюулгүй зорчих, гарцаар аюулгүй нэвтрэх хүсэлтэй байдаг. Тиймээс 2019 оны 05 дугаар сард Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилсан Гэрэлтэй Эрдэнэт хөтөлбөрт автомашин спорт сонирхогч #XBoost клуб нэгдсэн. Тус санаачлагын хүрээнд гэр хорооллын цэцэрлэг, сургуулийн ойр орчмын гарцуудыг тодруулах, шинээр хийх, гэрэлтэй гарцтай болгох ажлыг хийхээр төлөвлөн Орхон аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нартай уулзалт хийн 2 төслийн танилцуулж байсан. Тэгвэл эхний төсөл болох Гэрэлтэй гарц төсөл амжилттай хэрэгжиж эхэлжээ. Өнгөрсөн 9-р сард Даваат, Рашаант, Булаг, Бүрэнбүст багт байрлах гарцуудыг мэргэжлийн компаниар хийж гүйцэтгүүлсэн ба хамгийн сайн чанарын будгаар будуулсан байна. Тэгвэл 10 сарын эхээр тус гарцуудыг, нэмэлтээр иргэдийн хүсэлт тавьсан гарцуудыг гэрэлтүүлэх ажлууд эхэлж, эхний ээлжинд Даваат багт байрлах ХХII цэцэрлэг, XVII сургуулийн хажуудах явган хүний гарцийг гэрэлтүүлж асаасан байна. Тус гэрэл нь Герман улсын технологи, нарны эрчим хүчээр ажилладаг ба нийт 50000 цаг ажиллах хүчин чадалтай, 4-6 цагт бүрэн цэнэг авдаг, нэг удаагийн бүрэн цэнэгээр 12-16 цаг тасралтгүй асах чадвартай гэрэл юм байна.




Go to top of page