Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

БНСУ-ын Жэй Си Ай Жежү (JCI Jeju) байгууллагатай хамтран нүдний үзлэг, чихрийн шижингийн үзлэгийг хийж, нүдний шил хандивлана.

БНСУ-ын Жэй Си Ай Жежү (JCI Jeju) байгууллагатай хамтран нүдний үзлэг, чихрийн шижингийн үзлэгийг хийж, нүдний шил хандивлана.

Хотжиж байгаа энэ үед харааны эрүүл ахуйн дэглэм алдагдах, ойрын зайнд олон цагаар ажиллах, утас компьютерийн хэрэглээ ихэссэн, хол ойрын зай алдагдах (гадаа гарахгүй байх) гэх мэт олон хүчин зүйлээс нүдний хараа муудах шалтгаан болж байна. Сүүлийн үеийн судалгаагаар томчуудаас дутахааргүй бага насны хүүхдийн хараа ихээр муудаж байгаа тухай ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд мэдээллэж байна. Тиймээс хараагаа жил бүр оношлуулж, хэрвээ муудаж эхэлсэн бол өөрт тохирсон харааны шилийг зүүх хэрэгтэйг нүдний мэргэжилтэнгүүд зөвлөдөг. Нүдний шил нь таны харааг тогтоох, улам муудахаас сэргийлэх гол хэрэглүүр юм. Иймд хараагаа зөв оношлуулж, зөв шилээ сонгох нь хамгийн чухал.

Тиймээс Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар 2019 оны 09 сарын 06-наас 07-ны өдрүүдэд БНСУ-ын Жежү хотын эмнэлэг, Жэй Си Ай (JCI Jeju) байгууллагатай хамтран Орхон аймаг, Эрдэнэт хотноо нүдний хараа муутай иргэдийн харааг шалган, харааны шил тааруулж хандивлахаар боллоо. Аймаг, сумын иргэдийн төлөөлөгч, Орхон аймгийн эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлгүүд, Солосэйф компани, Эрдэнтийн сайхан бүсгүй пэйсбүүк групптэй хамтран багуудаас санхүүгийн боломж муутай, харааны бэрхшээлтэй иргэдийг сонгон нийт 300 хүнд харааны шил тааруулан бэлэглэх юм байна.

Жэй Си Ай Жежү (JCI Jeju) байгууллага нь 2019 оны JCI байгууллагын Дэлхийн Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан газар юм. Энэ удаагийн сайн дурын үйл ажиллагааг Эрдэнэт хотод 2 жил тутам явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд иргэдийг эрүүлжүүлэх хөтөлбөрүүдэд хамруулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Зөвхөн нүдний хараа тодорхойлж шил хандивлахаас гадна 300 гаруй иргэдийн дунд чихрийн шижингийн үзлэг оношлогоо хийх юм байна.

"ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ "ХӨТӨЛБӨР үргэлжилж байна



Go to top of page