Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

Эх орондоо 2 жил, БНСУ-д 2 жил суралцан Сөүл хотын Их сургуулийн хосолсон дипломтой төгсөх боломж.

Эх орондоо 2 жил, БНСУ-д 2 жил суралцан Сөүл хотын Их сургуулийн хосолсон дипломтой төгсөх боломж.

Эх орондоо 2 жил, БНСУ-д 2 жил суралцан Сөүл хотын Их сургуулийн хосолсон дипломтой төгсөх боломж.

Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн Тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ болон Баян-Өндөр сумын засаг дарга С. Ганцогт нар Сөүл хотын Их сургуулийн Ерөнхийлөгч, бусад салбар сургуулийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Тус уулзалтын үеэр Сөүл хотын Их сургуулийн Ерөнхийлөгч Со Сүн Таг зүгээс Монгол улсад өөрийн сургуулийн салбарыг байгуулах, хосолсон дипломтой төгсөх боломж байгааг дуулгалаа. Энэхүү төслийг хамтран хийх, бусад боломжийг нээж өгөх талаар ярилцаж тохирсон байна. Дашрамд дуулгахад Сөүл хотын Их сургуулийг байгуулах бүх хөрөнгө оруулалтыг Сөүл хотын захиргаанаас шийдвэрлэж өгөх юм байна.
Мөн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар хэрэгжиж буй "Гэрэлтэй Эрдэнэт" хөтөлбөрийг дэмжиж Сөүл хотын Их сургуульд 100 хувийн тэтгэлэг (төгсөх хүртэл төлбөр, дотуур байр, төгсөх хүртэл сар бүр сарын 1,000,000 вон тэтгэлэг) 1 хүн, бакалавр 3 хүн (Солонгос хэлний шаардлага хангасан) хүнийг тэтгэлэгтэй суралцуулахаа амлалаа. Солонгос хэлний шаардлага хангахгүй тохиолдолд сургуулийн дэргэдэх хэлний төвд 100 хувь тэтгэлэгтэй суралцах боломжийг бас нээж өглөө. Эрдэнэт хотын залуучуудад дахин сайхан боломж нээгдэж байна.



Go to top of page