Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

ЗГХЭГ-н Дэд дарга Б.Бат-Эрдэнэ Орхон аймгийн БОЭТ-д нэн шаардлагатай байсан 4 орыг хүлээлгэн өглөө

ЗГХЭГ-н Дэд дарга Б.Бат-Эрдэнэ Орхон аймгийн БОЭТ-д нэн шаардлагатай байсан 4 орыг хүлээлгэн өглөө

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ "Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн"- ийн тэргүүний хувиар Эрдэнэт хотын хөгжил цэцэглэлт, хүн ардын ахуй амьдралын сайн сайхны төлөө багагүй ажил санаачлан, хэрэгжүүлж ирсэн байдаг.

Тухайлбал, Эрдэнэт хотын Дэнж багт Солонгос улсын хөрөнгө оруулалтаар орон сууцны хороолол, Казахстан улсын санхүүжилтээр иж бүрэн хог ачилтын машинууд нийлүүлэх ажлыг түүний санаачлагаар хэрэгжүүлсэн. Түүнчлэн Орхон аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд "Эрдэнэтийн ирээдүйн эзэд" сэдвээр байгалийн ухааны нэгдмэл олимпиадыг 5 сард зохион байгуулж байсан билээ.

Тэгвэл энэ удаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачилсан бас нэгэн ажил хэрэгжиж, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-д 4 ширхэг эмнэлгийн зориулалтын ор, шүүгээг хүлээлгэж өглөө.

Тэрбээр эмнэлэгт нэн шаардлагатай байсан зориулалтын орыг хүлээлгэн өгөх үеэр "Удахгүй БНСУ-д айлчилж БОЭТ-ийг Шихэн хотын нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, хамтран ажиллах боломжоор хангуулна" гэж эмнэлэгийн удирдлагуудад мэдэгдсэн юм.


Go to top of page