Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

БОАЖ-ЫН САЙД БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНЭ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

БОАЖ-ЫН САЙД БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНЭ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 2022 ОНД ДАРХАН - УУЛ АЙМАГ 197000 МЯНГАН МОД ТАРЬЖ, 92 ХУВИЙН УРГАЛТТАЙ БАЙНА БОАЖ-ЫН САЙД БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНЭ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

Дархан-Уул аймгийн БОАЖГ болон Ус цаг уур орчны шинжилгээний төв, Хар- Ерөө голын сав газрын захиргааны удирдлага, албан хаагчидтай уулзалт хийж байна.

Дархан - Уул аймгийн БОАЖГ болон байгаль орчны салбарын харьяа байгууллагууд 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл авч, мэдээлэл солилцлоо. Үүнд:

- Ан амьтны тооллого хийж, ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлуулав;

- Усны тоо бүртгэл зохион байгуулсан ба усан бүхий хамгаалалтын бүсүүдийг шинэчлэн тогтоож ИТХ-аар оруулж шийдвэрлүүлэхээр бэлдэж байна;

- Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын төлөөлөлттэй уулзалт хийж, аялал жуулчлалын бааз, ресорт барих чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалтаар газар олгож эхэлсэн;

- 4 дүгээр сард Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй "Найрамдал" төсөлтэй хамтарч аялал жуулчлалын форум зохион байгуулах гэж байгаа тухай онцолж байв.

Мөн Ногоон Дархан -2032 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд

- Модыг арчилж хамгаалах

- Шинээр тарих

- Иргэд олон нийтийг уриалах гэсэн чиглэлд ажиллаж, энэ ажлын хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 32 аж ахуйн нэгжид 275 га газрыг Хараа голын эрэг дагуу олгожээ.


Цаг уур, орчны шинжилгээний газрын албан хаагчид нийгмийн асуудалд анхаарч, төрийн бусад албан хаагчдаас онцгой нөхцөлийг нь тооцож цалин нэмэгдүүлэх асуудалд анхаарч өгөхийг хүсэв. Мөн Хараа голын Хар ус голын цэвэрлэгээний ажил, "Ногоон Дархан - 2032" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд БОАЖЯ-наас бодлого дэмжлэг хүслээ.

Go to top of page