Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ, АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ БАЙНА

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ, АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ БАЙНА

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ, АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ БУЙ ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, АЖ АХУЙ НЭГЖҮҮДТЭЙ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА

Уулзалтад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх болон олон улсын байгууллагын төлөөлөл агаар орчныг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн танилцуулга, явцын тухай доорх байдлаар мэдээлэл хийж байна. Үүнд:

-Эрчим хүчний зохицуулах хороо - Эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого чиглэл;

-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо - Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого чиглэл;

-Монгол банк, ТоС холбоо, банкууд - Ногоон санхүүжилт ба ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнд чиглэсэн бодлого, хэрэгжилтийг сайжруулахад анхаарах асуудлууд; Даян дэлхийн байгаль хамгаалах институт (GGGI) - Дулаан хангамжийн загвар төсөл (газрын гүний дулаан);

-Азийн хөгжлийн банк - 10,000 айлын орон сууц хөтөлбөр;

-АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) - Эрчим хүчний салбарын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа;

-Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)"Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь" төсөл;

- ПИН олон улсын байгууллага - Өрхийн түвшинд агаарын бохирдлыг бууруулах чип багцын танилцуулга;

-Дэлхийн банк - "Цэвэр агаар" төсөл;

-Европын Холбооны Свич Эшиа хөтөлбөрийн санхүүжилттай Дулаан шийдэл II (2022 - 2026 - Гэр хорооллын байрны дулаан алдагдлыг бууруулах нь;

-Дэлхийн зөн олон улсын байгууллага - Эрчим хүчний хэмнэлттэй цогц байгууламжийн төслийн танилцуулга;

-Хамтарсан кредит олгох механизм (JCM) - Хөтөлбөрийн танилцуулга, хэрэгжсэн төслүүд;

-GERES олон улсын байгууллага - Байшингийн дулаалга;

-"Хайбрид хаус" ХХК - Монгол гэрийн халаалт дулаалгын шийдэл, Хабрид хаус төсөл;

-НҮБ Хүүхдийн сан (UNICEF) - Хэрэгжиж буй төслийн танилцуулга;

-ЖАЙКА - Хэрэгжиж буй төслийн танилцуулга , мэдээлэл өгч, санал солилцож байна.


Go to top of page