Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

Япон улсын GOOD-The Global Organization Of Dreamers байгууллагатай хамтран сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулна

Япон улсын GOOD-The Global Organization Of Dreamers байгууллагатай хамтран сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулна

Японы www.good.or.jp сайтад "The Global Organization Of Dreamers" олон улсын байгууллагын захирал Кожи Исодагаар ахлуулсан сайн дурын ажилтнууд Бат-Өлзийн Бат-Эрдэний урилгаар Эрдэнэт хотод 8 сарын 7-ноос 19-ны хооронд ажиллах гэж байгаа тухай мэдээ нийтлэгджээ.

Уг мэдээллийн мөрөөр "Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн"-ийн Тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнээс тодруулахад, тэрээр энэ сарын 10-нд Япон улсыг зорих бөгөөд "The Global Organization Of Dreamers" Олон улсын байгууллагатай хамтран ажиллах хэд хэдэн төсөл хөтөлбөрүүд дээр санал солилцсон гэдгээ дуулгалаа.

Энэ удаад Япон улсын санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын төв, номын санг засварлах, мөн гэр хорооллын дунд хүүхдүүдийн тоглох орчны ойр хавь дахь зэрлэг, шарилжийг түүж, хогийг зайлуулахаар ярилцаж тохиролцсон байна.

Тус байгууллагын санхүүжилтээр Япон улсын сайн дурын 40-н ажилтан Эрдэнэт хотод ирэх бөгөөд "Найдвар" төв, "Итгэлийн мод" төв" Наран багийн 3-р сургуулийн номын санг бүрэн засварлаж, Рашаант, Цагаанчулуутын гэр хорооллын багуудын гудамжны шарилжыг түүж, хашаа будах зэрэг олон нийт рүү чиглэсэн ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Уг ажилд шаардлагатай засварын бүхий л материал, хөрөнгийг Япон улсаас санхүүжүүлэх бөгөөд эхний ээлжинд "The Global Organization Of Dreamers" Олон улсын байгууллагын захирал Кожи Исодаг Эрдэнэт хотод өөрийн биеэр ирж, танилцах тухай урилга явуулахад, зөвшөөрсөн хариу ирүүлжээ.

Дашрамд дурьдахад Бат-Өлзийн Бат-Эрдэнийн урилгаар 2017 оноос хойш БНСУ-ын хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж байсан, ӨМӨЗО-ны томоохон компанийн удирдлагууд мөн хүрэлцэн ирж бодит ажлуудыг хамтран хийж хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Тэгвэл энэ удаад Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд Япон улсын сайн дурын багынхантай хамтдаа ажиллах боломж бүрдэж байна.


Go to top of page