Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

АВТОСПОРТЫН ОНЫ ОТГОН “ICE DRIFT” ТЭМЦЭЭН БОЛЛОО.

АВТОСПОРТЫН ОНЫ ОТГОН  “ICE DRIFT” ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Эрдэнэтийн залуусын нэгдэл "X Boost" клубын "ICE DRIFT" тэмцээн амжилттай явагдлаа. Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-эрдэнийн санаачлагаар Орхон аймгийн Цагдаагийн газар Замын цагдаагийн тасаг, БОЭТ, Баян-өндөр сумын ЗДТГ хамтран тус клубын 4 жилийн ойн хүрээнд "ICE DRIFT" тэмцээнийг Монгол ёс заншлын цогцолборын "Мөсөн талбай"-д зохион байгууллаа. Мөсөн дээрх тэмцээнийг XBoost клуб тасралтгүй 4 жил зохион байгуулж улсын зэрэглэлийн тэмцээн болгож чадсан. Энэ удаагийн тэмцээнд 2016, 2017, 2018 оны аваргууд ирж оролцсон нь сонирхолтой тэмцэлдээн, үзүүштэй уралдаан болсоныг илтгэж байна. Энэ жилийн хувьд тус тэмцээнд Эрдэнэт, Улаанбаатар, Дархан, Булган, Сэлэнгэ аймгийн тамирчид оролцож хүч, чадвараа сорилоо. Нийт 60 гаруй автомашин бүртгүүлж техникийн үзүүлэлтээр 42 автомашин хурд хүч, жолоочийн ур чадвараа сорилоо. Дашрамд дуулгахад Эрдэнэтийн өвлийн дрифтийн тэмцээний шагналын сан бусад тэмцээнүүдтэй харьцуулахад өндөр байдаг. Тухайлбал 2019 оны тэмцээний шагнал 1-байр 3 000 000 төгрөг, 2-байр 1 500 000 төгрөг, 3-байр 1 000 000 төгрөг байлаа.






Go to top of page