Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

Гэрэлтэй гарц хэрэгжиж эхэллээ

Гэрэлтэй гарц хэрэгжиж эхэллээ

"Гэрэлтэй Эрдэнэт" хөтөлбөрийн хүрээнд Автоспорт сонирхогч "XBoost" клубээс санаачлан хүүхэд зорчдог сургууль, цэцэрлэгийн гарцуудыг тодруулж, шинээр баригдсан 26 цэцэрлэгийн хажууд шинэ гарцыг хийж өглөө. Хүүхэд багачуудын ихээр зорчдог хэсэг болох сурууль, цэцэрлэгийн хажуудах гарцуудыг тодруулах, гэрэлтэй болгох, аюулгүйн санамжуудыг хийх энэхүү ажлыг Орхон аймгийн замын цагдаагийн газраас дэмжин ажиллалаа. Энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн 150 осол үйлдэгдэж, гурван хүүхэд эндэж, 139 хүүхэд гэмтсэн байна. Эдгээрийн 84 хувь нь 0-14 насныхан байна. Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүний 14.8 хувийг хүүхдийн нас баралт, гэмтсэн хүний 18.2 хувийг хүүхэд тус тус эзэлсэн байдаг. Иймээс эцэг эхчүүд хүүхдэдээ замын хөдөлгөөнд оролцох зөв дадал суулгаж, бага насны хүүхдэдээ хараа хяналт тавих, жолооч нар замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, хүүхдэд зам тавьж өгөх, сургууль орчмын бүсээр хурдтай явахгүй байх нь ослыг бууруулах шалтгаан болох юм.


Замын цагдаагийн газраас ирж байгаа хоногийн мэдээллийг харахад бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртсөн хэргийн тоо олон байдаг. Өдөрт дунджаар 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртдөг байна. Тэдний олонх нь ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байхдаа, эсвэл гарцгүй газраар гүйж гарч байхдаа машинд мөргүүлсэн байх жишээний. Тиймээс асран хамгаалагч, эцэг эхчүүд нь бага насны хүүхдээ сургуульд нь байнга хүргэж өгч, авдаг байх шаардлагатай байна.


Go to top of page